Ionic ухаалаг цагны аюулгүй байдалтай холбоотой буцаан таталт

2022 оны 3-р сарын 2

Хэрэглэгчид зориулсан мэдэгдэл

Бид 2017 онд анх нэвтрүүлж, 2020 онд үйлдвэрлэхээ зогсоосон Fitbit Ionic ухаалаг цагийг сайн дурын үндсэн дээр буцаан татах тухайгаа зарласан. Ionic ухаалаг цагны зай хэт халж, түлэх аюултай байна.

Fitbit-ийг хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний хувьд хамгийн эрхэм зүйл юм. Бид хэрэглэгчдээ дээд зэргээр эрсдлээс хамгаалах үүднээс энэхүү арга хэмжээг авч байна. Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгох болно.

Энэхүү буцаан таталт нь зөвхөн Fitbit Ionic төхөөрөмжид хамааралтай. Энэхүү буцаан таталт нь Fitbit-ийн бусад ухаалаг цаг, мөшгигч зэрэгт хамаарахгүй болно.

Хэрэв та Fitbit Ionic эзэмшдэг бол ашиглахаа зогсооно уу.

Та төлбөрөө хэрхэн авах талаар мэдээллийг манай буцаан олголтын төвд зочилж үзнэ үү.

Буцаан таталттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг асуулт, хариулт байдлаар дор оруулав. Хэрэв доор хариулаагүй үлдсэн өөр асуулт байгаа бол та манай хэрэглэгчийн үйлчилгээ рүү залгах боломжтой. Та өөрт ойр байрлах утасны дугаарыг авах бол энд дарна уу.

Хэрэглэгчийн түгээмэл асуулт, хариулт