Хэрэглэгчид зориулсан мэдэгдэл
Бид 2017 онд анх нэвтрүүлж, 2020 онд үйлдвэрлэхээ зогсоосон Fitbit Ionic ухаалаг цагийг сайн дурын үндсэн дээр буцаан татах тухайгаа зарласан. Ionic ухаалаг цагны зай хэт халж, түлэх аюултай байна.
Fitbit-ийг хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь бидний хувьд хамгийн эрхэм зүйл юм. Бид хэрэглэгчдээ дээд зэргээр эрсдлээс хамгаалах үүднээс энэхүү арга хэмжээг авч байна. Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгох болно.
Энэхүү буцаан таталт нь зөвхөн Fitbit Ionic төхөөрөмжид хамааралтай. Энэхүү буцаан таталт нь Fitbit-ийн бусад ухаалаг цаг, мөшгигч зэрэгт хамаарахгүй болно.
Хэрэв та Fitbit Ionic эзэмшдэг бол ашиглахаа зогсооно уу.
Та төлбөрөө хэрхэн авах талаар мэдээллийг манай буцаан олголтын төвд зочилж үзнэ үү.
Буцаан таталттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг асуулт, хариулт байдлаар дор оруулав. Хэрэв доор хариулаагүй үлдсэн өөр асуулт байгаа бол та манай хэрэглэгчийн үйлчилгээ рүү залгах боломжтой. Та өөрт ойр байрлах утасны дугаарыг авах бол энд дарна уу.
Хэрэглэгчийн түгээмэл асуулт, хариулт
Төлбөрөө буцаан авахын тулд манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж төлбөрөө авах үйл явцыг эхлүүлээрэй. Та бүртгүүлж дууссанаас 3-6 долоо хоногийн дараа төлбөрөө буцаан авах болно.
Хэрэв танд Ionic-ийнхоо талаар асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу. Танд төлбөрийн буцаан олголтын талаар асуух асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
Сайтар нягтлан шалгасны үндсэн дээр маш ховор тохиолдолд Ionic ухаалаг цагний зай хэт халж болох бөгөөд түлэх аюултай байгааг тогтоосон. Таны аюулгүй байдал Fitbit-ийн хамгийн эрхэм зүйл тул анхаарал болгоомжтой байх үүднээс энэхүү арга хэмжээг авч байна. Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгож байна.
Та өөрийн Ionic-ийг хэрэглэхээ болих хэрэгтэй. Бид 2020 онд Ionic-ийг үйлдвэрлэхээ больсон бөгөөд энэхүү буцаан татах ажиллагааны хүрээнд солих Ionic төхөөрөмж санал болгоогүй болно. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү.
Хэрэв танд Ionic-ийнхоо талаар асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу. Танд төлбөрийн буцаан олголтын талаар асуух асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
Энэхүү буцаан таталт нь Fitbit-ийн бусад ухаалаг цаг эсхүл мөшгигчид хамааралгүй болно.
Та өөрийн Ionic-той эсэхээ мэдэхийн тулд доорх зургийг үзнэ үү. Ionic нь 3 товчтой бөгөөд өнгөт LCD дэлгэцтэй.
Ionic-ийн ард “CE” тэмдгийн доор, түгжээний дээр FB503 гэсэн загварын дугаар бий.
Таны Fitbit бүртгэлд ямар төхөөрөмж холбогдсон байгааг үзэхийн тулд:
- Өнөөдөр гэсэн табыг дараад өөрийн профайл зурган дээр дарна уу.
- Бүртгэл хуудас дээрээс бүртгэлдээ холбогдсон төхөөрөмжийг үзнэ.
Сайтар нягтлан шалгасны үндсэн дээр маш ховор тохиолдолд Ionic ухаалаг цагний зай хэт халж болох бөгөөд түлэх аюултай байгааг тогтоосон.
Энэхүү буцаан таталт нь Fitbit-ийн бусад ухаалаг цаг эсхүл мөшгигчид хамааралгүй болно.
Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгож байна. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү. Буцаан олголтын төлбөрөөрөө fitbit.com дэлгүүр, орон нутгийнхаа Fitbit-ийн борлуулагчаас төхөөрөмж авах нь орлуулах төхөөрөмж худалдаж авах хамгийн зөв арга юм. Та олон төрлийн Fitbit мөшгигч, ухаалаг цагтай танилцаж, сонголтоо хийх боломжтой.
Та өөрийн Ionic-ийг хэрэглэхээ болих хэрэгтэй. Бид 2020 онд Ionic-ийг үйлдвэрлэхээ больсон бөгөөд энэхүү буцаан татах ажиллагааны хүрээнд солих Ionic төхөөрөмж санал болгоогүй болно. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү.
Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгож байна. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү.
Бид Fitbit Ionic-ийн хэрэглэгчдэд 299 ам.доллар хүртэлх төлбөрийг нь буцаан олгож байна. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү.
Танд бүртгэлтэй тань холбоотой тусламж хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.
Тийм. Идэвхгүй байгаа гэх мэт Ionic хэрэглэгчид буцаалтад хамрагдах боломжтой. Та төлбөрөө хэрхэн авах талаар нэмэлт мэдээллийг манай буцаан олголт авахаар бүртгүүлэх хуудаст зочилж үзнэ үү.
fitbit.com вебсайт эсвэл орон нутгийнхаа Fitbit борлуулагчаар зочилж олон төрлийн Fitbit мөшгигч, ухаалаг цагны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан, өөрийн сонголтоо хийгээрэй. Мөн та манай сонжоог бөглөж өөрт хамгийн тохирох бүтээгдэхүүнийг олох боломжтой!
Төхөөрөмж дээрх мэдээллийг устгаж апп, хадгалагдсан өгөгдөл, хувийн мэдээлэл, кредит, дебит картын мэдээллээ арилгаарай. Зааврыг Fitbit төхөөрөмж дээрх мэдээллээ хэрхэн устгах вэ? хэсгээс үзнэ үү.
Таны Fitbit өгөгдөл Fitbit бүртгэлд тань холбоотой хэвээр үлдэнэ. Төхөөрөмжөөс өгөгдөл ижилсүүлэхийг идэвхгүй болгосны дараа таны төхөөрөмжийн шинэ өгөгдөл таны бүртгэл рүү дамжуулагдаж ижилсэхгүй. Fitbit бүртгэлээ устгахыг хүсвэл Fitbit бүртгэлээ хэрхэн устгах вэ? хэсгийг үзнэ үү.
Хэрэв танд Ionic-ийнхоо талаар асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу. Танд төлбөрийн буцаан олголтын талаар асуух асуулт байвал бидэнтэй холбогдоорой.
Бидний бүхий л хичээл зүтгэлээс үл хамаарч цөөн тооны хүмүүс тодорхой зүйлд хариу урвал үзүүлдэг. Энэхүү хариу урвал нь голчлон экзем, харшил, арьсны эмзэг байдлаас улбаатай байх ба оосор болон арьсны завсраар хөлс, саван зэрэг орсон тохиолдолд арьсыг улам загатнуулдаг. Энэхүү буцаалт нь арьс загатнуулах, харшилтай холбоогүй болно. Хэрэв танд Fitbit төхөөрөмж байдаг бөгөөд уг төхөөрөмж арьсыг тань загатнуулж, харшил хөдөлгөж байгаа бол манай Зүүх, арчлах зааварчилгааг үзнэ үү. Хэрэв арьс харшилж, загатнасан асуудал хэвээр байвал бидэнтэй холбогдоно уу.
Бидэнтэй Ionic-ийн буцаалттай холбоотой тусгайлан гаргасан дугаараар холбогдоно уу.
- Америкийн Нэгдсэн Улс: +1 888 925 1764
- Австрали: +61 1300 998 704
- Австри: +43 810206793
- Бельги: 3280054367
- Франц: 33805080080
- Герман: +49 8003638451
- Хонг Конг: +852 30711249
- Итали: +39 800906903
- Япон: +818003332509
- Солонгос: +82808221690
- Нидерланд: +31208081244
- Шинэ Зеланд: +64 800 461 292
- Сингапур: +65 1 800 407 5038
- Испани: +34911231360
- Швед: +4620881379
- Швейцарь: +41 225000001
- Тайвань: +886 277047767
- Их Британи: +44 808 164 9035
- Олон улсын төлбөртэй утас (төлбөр гарч болно):
- 1 213-328-5250
- +44 20 4571 8386
Бусад бүх бүс нутгийн хувьд, эсхүл бидэнтэй чатаар холбогдох бол холбогдох сонголтыг манай холбоо барих хуудсаас үзнэ үү.